Канад чанар · Байгалийн шийдэл

Жорлонгоо цэвэрлэе.
Байгалиа хайрлая.

Нүхэн жорлон, бохирын танкны лаг задалж, эвгүй үнэрийг бууруулах 100% байгалийн гаралтай идэвхжүүлэгч био-бэлдмэл.

100%байгалийн
гаралтай
18г× 12 ширхэг
нэг хайрцагт
🇨🇦 Канад технологи
Septonic бүтээгдэхүүн, 12 уут био-бэлдмэл
Албан ёсны эрхтэйКанад үйлдвэрлэгчээс
ДООШ ҮЗЭХ
🌿

Байгальд ээлтэй

100% байгалийн гаралтай био-бэлдмэл

Үнэрийг бууруулна

Таагүй үнэр үүсгэгч органик хогийг задална

Лагийг шингэрүүлнэ

Танкны лагийг задалж, хөрсөнд шингэхийг дэмжинэ

Аюулгүй, үр дүнтэй

Хэрэглэхэд хялбар, байгальд аюулгүй шийдэл

SEPTONIC ГЭЖ ЮУ ВЭ?

Ашигтай бактерийг
идэвхижүүлж, байгалийн
задралыг дэмжинэ.

Septonic нь нүхэн жорлон болон бохирын танканд хуримтлагдсан органик хог хаягдлыг задлах ашигтай бичил биетний ажиллагааг идэвхижүүлнэ.

  • Лагийг шингэрүүлж, хөрсөнд шингэхэд тусална
  • Таагүй үнэрийг эрс бууруулна
  • Ялаа, өт үржих таатай орчныг багасгана
БОДИТ ХЭРЭГЛЭЭНИЙ ҮР ДҮН

49 өрх · 4 долоо хоногийн дараа

Судалгаанд оролцсон өрхүүдийн Septonic хэрэглэсний дараах гол өөрчлөлтүүд.

100%Бүх өрхийн жорлонгийн үнэр бүрэн арилсан
16–19 смЛагийн түвшин дунджаар буурсан
100%Лаг хана, ёроолд наалдахаа больсон
100%Ялаа болон хий ялгаралт арилсан

Үр дүнг Septonic Mongolia-аас ирүүлсэн 49 өрхийн судалгааны инфографикаас нэгтгэв.

ХЭРЭГЛЭХ ЗААВАР

А.

Нүхэн жорлон: 1 хаалгатай 00-д

1.Шинэ 00 -д

- 4 уут Септоникийг сард 1 удаа уутыг урж 00 -д шууд асгаж хэрэглэнэ.

2.Хуучин нүхэн жорлонд:

- Септоникийг хэрэглэж эхлэх эхний сарын 7 хоног тутамд 1 удаа 4-6 уут био бэлдмэлийн уутыг урж жорлонд асгана. Эхний сарын нийт хэрэглээ: 16-24 уут. Хэрэглээний хэмжээг нэмэгдүүлсэнээр илүү ихээр хур лагийг задлах, өмхий үнэр багасах талтайг анхаарах.

- Үргэлжлүүлэн 9-р сарыг дуустал сард 1 удаа 4-6 уут бэлдмэлийн уутыг урж жорлонд асгаж хэрэглэнэ.

Жич: Олон хаалгатай 00-ын хаалга бүрийг тусдаа 00-д тооцно.

Б.

Бохирын танк: 1,9 тн тутамд 1 уут зарцуулахаар тооцоолно

  1. Септоникийг хэрэглэж байгаагүй хуралдсан бохиртой бохирын танканд хэрэглэж эхлэх эхний сарын 7 хоног тутамд 1 удаа танкны нийт эзэлхүүнд тохирох тооны био бэлдмэлийн уутыг урж суултуурт асгаж усыг татна. (Эсвэл шууд бохирын цооногруу хийнэ.)
  2. Үргэлжлүүлэн сар тутам 1 удаа бохирын танкны нийт эзэлхүүнд тооцоолсон хэмжээний тоотой био бэлдмэлийн уутыг урж суултуурт асгаж усыг татна. (Эсвэл шууд бохирын цооногруу хийнэ.)
  3. Хэрэглээний явц дунд танкны бохирыг соруулсан бол тэр даруйд нь 1 сарын хэрэглээний тооны Септоник био бэлдмэлийн уутыг урж бохирын танкруу шууд эсвэл суултуурт хийж усыг татна.
  4. Шинэ бохирын танканд 1 сарын хэрэглээний тооны Септоник био бэлдмэлийн уутыг урж танкруу шууд хийх эсвэл суултуурт хийж усыг татна. Сар бүр дээрх байдлаар 1 удаа бэлдмэлийг танкандаа хийнэ.
  5. Эсвэл, бохирын танкны бохирын түвшинтэй уялдуулан хэрэглээгээ зохицуулж болно.
В.

Соруулдаг био жорлон

Нүхэн жорлонгийн адилаар Септоникийг хэрэглэнэ

Г.

Гал тогооны угаалтуур тосоор бөглөрсөнийг гаргах

  1. Орой унтахын өмнө 1-2 ширхэг уут био бэлдмэлийг уутнаас гаргаж угаалтуурруу хийх
  2. Нэмэлтээр 250-300 мл ус угаалтуурт хийх
  3. Хэрэв боломжтой бол 24 цагийн турш угаалтуурыг хэрэглэхгүй байлгаж бөглөөсийг гаргана.
  4. Дээрх байдлаар бөглөөс гарах хүртэл өдөр бүр хэрэглэнэ. Угаалтуурын шугам хоолойнд хуримтлагдсан өөх тосны байдалтай хамааруулж Септоникийг угаалтууртаа хийх давтамжийг тодорхойлно уу.
!

АНХААРУУЛГА: 00 -д Ашигласан моторын тос, дизель түлш, онгоцны бензин хийсэн бол Септоникийг хэрэглэхийг зөвлөхгүй. Бэлдмэлийг хэрэглэж эхэлсэн бол хлорамин, жавелин, белизна зэрэг цайруулагч болон бусад хлор агуулсан цэвэрлэгээний ба халдваргүйтгэх бодис 00-д хэрэглэхээс зайлсхийхийг зөвлөнө. Өвлийн улиралд орчны температур буурдагтай уялдан дулаалга тусгаарлалт муутай бохирын танканд бактерийн идэвхижил буурдагийг анхаарах. Нүхэн жорлонд орчны температур +5 хэмээс доош орох хүртэлх хугацааны турш энэ бэлдмэлийг хэрэглэнэ үү.

ТАНД ОЙРХОН

Хаанаас
худалдан авах вэ?

Улаанбаатар болон орон нутгийн сонгогдсон салбаруудаас Septonic бүтээгдэхүүнийг аваарай.

🕍📣🇲🇳 Худалдан авах сувгууд:

  • CarrefourCarrefour, Сансар сүлжээ дэлгүүрийн зарим салбарууд
  • 🛒Septonic Mongolia пейж хуудас
  • 🛒Хойд зуслангийн бүс: Дэмчиг Хайрхан супермаркет (Шадивланд)
  • 🛒Номгон Хайрхан Супермаркет, Дундговь
  • 🛒Хайрхан гэр ахуйн барааны дэлгүүр, Дундговь
  • 🛒Гэрэл Худалдааны Төв, Багануур
  • 🛒Сарантуяа, 95375273, Дархан хот
Байршил лавлах
ХЭРЭГЛЭГЧДИЙН СЭТГЭГДЭЛ

Үр дүнг хэрэглэгчид
өөрсдөө хэлж байна.

Facebook хуудсаар зочлох
ЭЭ

Эрдэм Эрдэм

Facebook хэрэглэгч
f
★★★★★
Манайх хэрэглэж байгаа. Үнэхээр сайн юм байна. Үнэр, лаг байхгүй, шингэн ус байна.
✓ Бодит хэрэглэгчийн сэтгэгдэл
ЦБ

Tsolmon Begzjav

Facebook хэрэглэгч
f
★★★★★
Septonic хэрэглээд 3 долоо хоног болж байна. 00-ын үнэр арилсан, ялаа багассан байна.
✓ Бодит хэрэглэгчийн сэтгэгдэл
ШБ

Shar Batsaikhan

Facebook хэрэглэгч
f
★★★★★
Үлдсэн уутуудаа олоод дахин хийсэн. Одоо графикийн дагуу хийнэ ээ. Сайн эд байна, үнэр бага болсон.
✓ Бодит хэрэглэгчийн сэтгэгдэл

Сэтгэгдлүүдийг Septonic Mongolia Facebook хуудсанд нийтлэгдсэн хэрэглэгчдийн бичвэрээс оруулав.

ЦЭВЭР ОРЧИНГ ӨНӨӨДРӨӨС

Танд асуух зүйл байна уу?

Манай мэргэжилтэн хэрэглээ, хүргэлт болон худалдаалах цэгийн мэдээллийг өгнө.